Төсөв ба Хүний эрх

--

Төсвийг хянаж, сайжруулахгүйгээр эдийн засаг,

нийгмийн эрхийн хэрэгжилтийг хянах боломжгүй.”

– Ларри Кокс, Форд Сан, АНУ

Эдийн засаг, Нийгэм, Соёлын эрхийн тухай Олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 1-т:

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, хянаж шалгах бүхий л үе шатанд хүний эрхийн хэм хэмжээг баримтлах ёстой.

Дээрх ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлавал:

Хүний эрхэд ээлтэй төсөв гэж юу вэ?

Энэхүү ойлголт нь улсын төсвийг боловсруулах, дүн шинжилгээ хийхдээ шударга байх, тэгш хандах гэх мэтээр хүний эрхийн хэмжүүр, зарчмыг ашиглан төсвийн зөв тэнцвэртэй хуваарилалт хийх гэсэн утгыг илэрхийлнэ. Хүний эрхэд ээлтэй төсөвтэй болсноор хүний эрхийг бодитоор хангах боломжтой болно. Хэдийгээр тухайн улс орны хууль, тогтоомж нь хүний эрхийг хангасан, хүний эрхэд ээлтэй байсан ч түүнийг хэрэгжүүлэх төсөвгүй, мөнгөний эх үүсвэр нь буруу байж болохгүй. Улсын төсвийг хүний эрхийн үүднээс судалснаар үндэсний баялгийг үр ашигтай, ил тод, шударга, хариуцлагатайгаар ашиглах оновчтой арга замыг олох боломжтой.

2022 онд гаргасан статистик тоон баримтад тулгуурлан нийслэлийн дүүргүүдэд хуваарилсан төсвийн нэг хүнд оногдох мөнгөн дүнг танилцуулж байна.

Төсвөөс нийслэлийн дүүрэг бүрийн нэг хүнд оногдох дүнг нийт хүн амтай нь харьцуулж үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн нийт хүн ам 335,703 бөгөөд нэг хүнд оногдох мөнгөн дүн 200,000 бол Багахангай дүүрэгт нийт 4,463 хүн амьдардгаас нэг хүнд оногдох мөнгөн дүн нь 1,200,000 төгрөг байна. Үүнээс төсвийн тэгш бус хуваарилалттай байгааг харж болохоор байна.“

Засгийн газраас төсөвт хүний эрхийн өнцгөөс үнэлгээ хийхдээ хүний эрхийг наад захын түвшинд хангахад хүрэлцэхүйц нөөцийг бий болгосон эсэх, тэрхүү нөөцөө хэрхэн хуваарилсан ба түүнийгээ яаж үр ашигтай зарцуулсан бэ гэдгийг үнэлэх хэрэгтэй. Түүнчлэн үл ялгаварлал буюу төсвийг хаанаас бүрдүүлж буйг, төсөв бүрдүүлэлт нь нийгмийн зарим бүлэгт хүнд тусч байгаа эсэхийг судалж, уг төсвийн хуваарилалт нийгмийн бүлэг хоорондын ялгаатай байдлыг арилгах нөхцөлийг бүрдүүлэхүйц хэмжээнд хуваарилагдаж чадсан уу гэдгийн зэрэгцээ нийгмийн бүлгүүдэд ялгаатай зарцуулагдаж байна уу гэдгийг үнэлэх шаардлагатай. Мөн төсөв дэвшилттэй бөгөөд ухрахгүй байх буюу төсвийн орлого нэмэгдэж байна уу эсхүл нэмэгдэх боломжтой юу гэдгийг судлахтай уялдуулж хуваарилалтын хэмжээ нэмэгдэж эсвэл буурч байна уу, аль тохиолдолд яагаад гэдэг талаар үнэлж, дүгнэн төсвийг батлахдаа дээрх алхмуулыг хийх үүрэгтэй. Гэтэл дээрх ганц харицуулалтаас харахад л Нийслэлийн дүүргүүдэд тэгш бус, хүний эрхийн зарчимд нийцээгүй төсвийн хуваарилалт хийсэн байна. Иргэд бид өөрсдөө энэ талаар мэдээлэлтэй болж, бидний амьдрал шууд нөлөөлөх улсын төсвийг хүний эрхийн зарчмын дагуу хуваарилахыг шаардах хэрэгтэй.

Эрхээ мэд, шаард, хамгаал.

Эх сурвалж:

https://shilendans.gov.mn

http://1212.mn/stat.aspx?LIST_ID=976_L08

http://iltod.mof.gov.mn

--

--

Эмнестигийн залуучууд
Эмнестигийн залуучууд

Written by Эмнестигийн залуучууд

Хүний эрх-Бидний нүдээр хэрхэн харагдаж, бидний чихэнд хэрхэн сонсогдож, бидний үгээр хэрхэн илэрхийлэгдэх тухай…

No responses yet